Эрх баригчдыг жонхууруулж яваа түүнийг хүлээж ав, АН!!!

Х.Баттулга эргэн ирэхээ мэдэгдэж хаврын улстөрийг эхлүүллээ. Эргэн ирэх гэхээс ил гарч тоглохоо зарлалаа гэвэл зохих биз. Тэр Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч улс төрийн тавцангаас буугаагүй. МАН-ын даргын арын өрөөнөөс АН-ыг бужигнуулж, эрх баригчдын дунд Л.Оюун-Эрдэнийн нөлөөг тэлэхэд анхаарсаар ирэв. Хуулиар Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөх эрхтэй. Ялалт байгуулах боломж ч өндөр гэдгийг www.niigmiintoli.mn сайтын Мониторингийн албанаас хийсэн судалгаа харуулж байна. Тус алба өнгөрсөн өдрүүдийн нийгмийн сүлжээний их өгөгдөл дээр дүн шинжилгээ хийхэд 91.76 хувь нь Х.Баттулгын ил гарч тоглохыг дэмжжээ. Тэр дундаа жендэрийн хувьд эмэгтэйчүүд илүүтэй дэмжсэн нь сонирхолтой дүн юм. Өгөгдсөн контент буюу “Х.Баттулга Ардчилсан намын даргад өрсөлдөнө” гэх … Continue reading Эрх баригчдыг жонхууруулж яваа түүнийг хүлээж ав, АН!!!